Home | Contact us | Sitemap |    
2014-12-21 Та манай 27307 дахь зочин
   »  Нүүр хуудас
   »  Танилцуулга
   »  Мэдээ
   »  Төслийн нэгжүүд
   »  Герман түнш
   »  Файлын сан
   »  Холбоосууд
   »  Зургийн сан
   »  Холбоо барих
Мэдээ

2014-12-12 10:21
Mongolian doctor’s training visit to Essen university clinic in Germany
цааш унших
 
2014-10-01 16:05
German delegation worked in Ulaanbaatar
цааш унших
 
2014-06-25 11:24
German delegation visited in June, Mongolia
цааш унших
 

 

Яаралтай тусламж болон Эмнэлгийн эрүүл ахуйн төсөл

Яаралтай тусламж болон Эмнэлгийн эрүүл ахуйн төсөл Монгол улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны ажилтан Патрик Кройц энэ төслийн анхны санааг гаргасан юм. 2009 оны зун Улаанбаатар хотод үргэлжлэн орсон их хэмжээний борооны уршгаар гэр хорооллууд буюу хотын зарим алслагдсан цэгүүд усанд автаж, үүнээс улбаалан олон тооны гэр эвдэрч сүйдэн, гэр хорооллын жорлонгууд хальж, эрүүл ахуйн тун хүнд нөхцлийг бий болгосон билээ.

Эл байдлын талаар ЭСЯ-наасаа ирүүлсэн мэдээллийг үндэслэн, ХБНГУ болон Францын засгийн газрууд хамтран, үүссэн нөхцөл байдлыг давж гарах, ард иргэдийн зайлшгүй хэрэгцээ шаардлагыг хангахад зориулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд ноён Кройц өөрийн төрөлх Оберхаузен хотийн хамтран ажиллаж байсан нутгийн эмчид хандан гамшигт өртсөн ард иргэдэд эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд анхан шатны болон мэргэжлийн нэгжүүдэд шаардагдаж буй эрүүл ахуйн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх тал дээр туслалцаа үзүүлэхийг хүссэн байна.

Тусламжийг хүлээн авч НҮБ-ийн эмч Ц.Алтаннавчийн тусламжтайгаар эрүүл мэндийн байгууллагын салбар нэгжүүдэд хуваарилан өгсөн.

Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэхээс гадна эмчилгээ үйлчилгээ үзүүлэх ажилтнуудад эрүүл ахуйн үйл ажиллагааг хэрхэн зөв зохион байгуулах талаар мэдлэг олгох нь бас чухал хэрэг тул ноён Кройц ХБНГУ-ын Эссен хотын клиникийн их сургуулийн Эмнэлгийн эрүүл ахуйн тэнхмийн эрхлэгч, профессор, доктор Попп-д хандаж хамтран ажиллах хүсэлт гаргасан билээ.

2010 оны 6 сард Профессор Попп, Баум, Эссений Гал унтраах ангийн орлогч дарга ноён Томас Лембек, Ёорг Шпорс нар хүрэлцэн ирснээр “Яаралтай тусламж болон эмнэлгийн эрүүл ахуйн төсөл”-ийн эхний шатны үйл ажиллагаа нь хэрэгжиж эхэлсэн.



Төлөөлөгчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтарсан уулзалтууд зохион байгуулж, ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсэг Улсын клиникийн төв эмнэлэг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Яаралтай тусламжийн төв-103 болон Онцгой байдлын ерөнхий газраар орж үйл ажиллагаатай танилцаж, эмнэлгийн яаралтай тусламж, эрүүл ахуй халдвар хамгааллын байдалд үнэлгээ дүгнэлт өгсөн.

Дүгнэлтээр:

  • Микробиологийн оношлогоо хангалттай биш
  • Олон төрлийн антибиотикт тэсвэртэй нян бий эсэх асуудал тодорхойгүй байна.
  • Зайлшгүй гаргах ёстой эмнэлгийн халдварын тайланд халдварын түвшинг тодорхой харуулаагүй байна.(Австрали Улсын мэргэжилтнүүдийн 2010 онд гаргасан 5.4% гэсэн халдварын түвшинг одоогоор хамгийн бодитой гэж үзэж байгаа)
  • Монгол улсад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Цэвэрч байдал эрүүл байх үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэдий ч эмнэлгүүдэд гар ариутгалын бодис хангалтгүй
  • Улсын төсөв дахь нийтийн эрүүл ахуйд зориулсан зардал барууны орнуудтай харьцуулахад Монголд тун бага байна
  • Эмийн хэрэглээ зохицуулалтгүй, антибиотикийн хэрэглээ өндөр, жоргүй эмийн хэрэглээ их.



Иймд төслийн хүрээнд дараах нэгжүүдийг сонгон авч, эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулахаар ажиллаж байгаа болно.

  • Улсын клиникийн төв эмнэлэг
  • Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
  • Нийслэлийн яаралтай тусламжийн төв-103

2010 оны 9 дүгээр сард “Шувууны томуу, хүний томуугийн цартахалтай тэмцэх чадавхийг сайжруулах төсөл”-өөс санхүүжүүлж, Онцгой байдлын салбарын холбогдох мэргэжилтнүүдийг  Монгол дахь ХБНГУ-ын элчин сайдын яам, Эссэн хотын гал унтраах газрын дэмжлэгтэйгээр Эссэн хотод туршлага судлах аялалд оролцуулсан



ХБНГУ-ын Эссэн хотын Техник Туслалцааны Төвийн бие бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, тоног төхөөрөмжтэй танилцан Гал түймэртэй тэмцэх төвөөс зохион байгуулсан олон хүн төвлөрсөн барилга байгууламж галын аюулд өртсөн тохиолдолд авран хамгаалах, эмнэлгийн тусламж үзүүлэх сургуульд оролцон туршлага сололилцов.

2010 оны 10 дугаар сард Проф Попп, ноён Шпорс нар Монголд хоёр дахь удаагаа айлчилж Эрүүл мэндийн сайд С.Ламбаатай уулзаж төслийнхөө талаар танилцууллаа.



Мөн айлчлалынхаа үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Герман улсын Монголд суугаа элчин сайд, Ачтан эмнэлэг хувийн эмнэлэг, МонЧемо эмийн үйлдвэр, Монос эмийн үйлдвэр, өрхийн эмнэлэг, “СОС Медикал” олон улсын эмнэлгээр зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа. Улсын клиникийн төв эмнэлгийн мэргэжилтнүүдэд Герман улсын эмнэлгийн эрүүл ахуйн талаар илтгэл тавилаа.

Монгол улсын эрүүл мэндийн салбарын төлөөлөгчид 2010 оны 2 сард Эссэн хотын Клиникийн их сургуулийн Эмнэлгийн эрүүл ахуйн тэнхимд айлчилж эмнэлгийн эрүүл ахуй, халдвар хамгаалалын 10 хоногийн сургалтад хамрагдаж эмнэлгийн эрүүл ахуйч сургагч багшийн сертификат гардаж авлаа. Мөн тус эмнэлгийн яаралтай тусламж, эрхтэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтэл, гал тогооны үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.



Мөн түүнчлэн Эссэн хотын дарга ноён Пасстай уулзаж санал солилцон, тус хотын Гал түймэртэй тэмцэх байгууллагаар зочилж олныг хамарсан аваар ослын үеийн яаралтай тусламжийн үзүүлэх сургуулилттай танилцлаа. Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн эмч нар Эссэн хотын яаралтай тусламжийн багтай нэг өдрийн дуудлагад хамтарч ажиллалаа.



2010 оны 4 дүгээр сард Проф, Попп, Шпорс нар Монгол улсад айлчилж, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Азийн хөгжлийн банкны Эрүүл мэндийн төсөл, Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, Нэгдүгээр амаржих газар, Сувилагчийн сургуулиар зочиллоо.

Эссэн хотын Гал түймэртэй тэмцэх төвийн ахлах мэргэжилтэн Шпорс Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн жолооч нарт түргэн тусламжийн автомашины эрүүл ахуй, ариутгал, халдваргүйтлийн талаар 5 өдрийн сургалт зохион байгууллаа.

Яаралтай тусламж, эмнэлийн эрүүл ахуйн төсөл нь цаашид дараах гол ажлуудыг хийхээр зорьж байна. Үүнд:

  • Яаралтай тусламжийн төвийн жолооч нарыг парамедикийн сургалтад хамруулах
  • Эмнэлгийн багаж төхөөрөмжийг ариутгах, халдваргүйтгэх үйл ажиллагааг сайжруулах
  • Алкоголтой гар ариутгалын бодисыг нэвтрүүлэх
  • Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг В гепатитын эсрэг дархлаажуулалтад хамруулах аяныг зохион байгуулах
  • Эмнэлгийн ажилчдыг халдвараас хамгаалах

ХБНГУ болон Монгол Улс хамтран эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа ажлын нэг нь энэхүү Яаралтай тусламж, эмнэлийн эрүүл ахуйн төсөл юм.

 
Төслийг санхүүжүүлэгчид
German Ministry of Health MVZ Dr. Eberhard & Partner Dortmund DGKH Mongolian Ministry of Health